Агентлагууд хамтран ажиллахаар боллоо
Худалдан авах ажиллагаанд бараа, ажил, үйлчилгээний оюуны өмчийн эрхийн патенттай компаниудын асуудлыг хэрхэн зохицууулах, оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр цаашид авах бодлого, арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах зорилгоор Шадар Сайдын Ажлын Алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар хамтарсан уулзалт хийлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.2-т, мөн хуулийн 14-16 дугаар заалтын шаардлагыг хангасан оюуны өмчийн эрхийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид давуу эрхийг олгох гэсэн заалт байдаг боловч тендер шалгаруулах явцад дараах хүндрэл, бэрхшээлүүд гардаг;
- Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн талаар мэдээлэл, жагсаалт байхгүйн улмаас тендер нээлтэй зарлагдаад, оюуны өмчийн эрхтэй, эрхгүй аж ахуйн нэгжүүд хамтдаа оролцдог. Үнэлгээний явцад оюуны эрхтэй аж ахуйн нэгжийн санал чадавхийн шаардлага хангахгүй тендерээс хасагдах тохиолдол гарч байсан ба энэ үед шалгарч чадаагүй оюуны өмчтэй аж ахуйн нэгж гомдол гаргадаг,
-Зөвхөн оюуны өмчийн эрхтэй аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендэр зохион байгуулахаар өрсөлдөөнийг хязгаарласан болдог,
-Бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой асуудал байдаг, захиалагч нь их хэмжээгээр шаардлагатай тохиолдолд тухайн оюуны өмчийн эрхтэй аж ахуйн нэгжийн хүчин чадал хүрэлцдэггүй,
-Цэцэрлэгийн барилгад холболтын зураг хийх ажлын тендер шалгаруулалтын явцад тухайн холболтын зургийг хийсэн этгээдийн оюуны өмч учир уг этгээдтэй шууд гэрээ байгуулах шаардлагатай гардаг,
-Зохиогчийн эрхийн нэршил маш ерөнхий байдлаар байдгаас аль хэсэгт нь зохиогчийн эрх хамаарагдах нь тодорхойгүй байна.
Иинхүү уулзалтанд оролцогчид ярилцаж зөвшилзсөний үр дүнд одоо тулгараад байгаа маргаантай асуудлууд болон хууль дутуу ойлгоод байгаа асуудлын хүрээд хэрхэн зөвөөр ойлгох тухай зөвлөмж гарган, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулсаны дараа орон нутаг дахь салбар нэгжүүдэд хүргүүлье гэсэн шийдвэрт хүрлээ.
Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс