Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2014.05.15

Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/377 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн 2014 оны төсвийг өнөөг хүртэл батлаагүй байгаа тул тус дүүрэгт тогтоосон  санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоолоо.

Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 05 дугаар сард 151 103 700 төгрөг,    06 дугаар сард 96 894 800 төгрөг байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа. Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавд, санхүүжилтийн түр горимын биелэлтэнд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа