Ухаалаг шийдвэр хайгч хүн бүрт зориулсан “VIP76 expert” сэтгүүл худалдаанд гарлаа
www.Vip76.mn сайтаас эрхлэн гаргадаг “VIP76 expert” сэтгүүлийн маань хоёр дахь дугаар уншигч таны гар дээр очиход бэлэн болоод байна.
2014.05.19

Ухаалаг шийдвэр хайгч хүн бүрт зориулсан “VIP76 expert” сэтгүүл худалдаанд гарлаа

253 экспертийн санал бодол нэгэн зэрэг “VIP76 expert” сэтгүүлд нийтлэгдэв

Улс орныхоо хөгжилд санаа тавьдаг, эрүүл аюулгүй орчинд амьдарч, хууль эрх зүйн таатай нөхцөлд бизнес эрхлэхийг хүсдэг хүн бүрт зориулсан сэтгүүлийн маань цоо шинэ дугаар худалдаанд гарлаа.

www.Vip76.mn сайтаас эрхлэн гаргадаг “VIP76 expert” сэтгүүлийн маань хоёр дахь дугаар уншигч таны гар дээр очиход бэлэн болоод байна.

Бид энэ удаа нийгэм, эдийн засгийн амьдралд чухлаар тавигдаж буй компанийн засаглал, жижиг дунд үйлдвэрлэл, мэдээлэл технологийн хөгжил, боловсролын салбарын шинэчлэл, эмийн үндэсний бодлого зэрэг зургаан салбарын асуудлаар 253 экспертийн үнэ цэнэтэй саналыг хүргэж байна.

253 экспертийн үнэ цэнэтэй саналыг хүргэж байна

Мөн хууль боловсруулах, батлах үйл явцыг нээлттэй ил тод байлгах, түүнд иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн байгууллага, салбарын экспертүүд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хуулийн мэдээллийг сонирхолтой байдлаар нийтэлсэн болно.

Та манай сэтгүүлээс улс орны хэмжээн дэх хөгжлийн чухал асуудлын шийдлийг мэдэхээс гадна хүнд хэцүү нөхцөлд амжилттай ажиллаж буй компаниудын нууцаас мэдэх боломжтой.

Манай сэтгүүлийн редакци иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн мэргэд, төр хувийн хэвшлийн гээд бүхий л талын оролцоог хангаж, аль нэг талын байр суурийг хэт дөвийлгөлгүй, тэнцвэртэй хүргэхийг эрмэлзэж, хараат бус сэтгүүл зүйн төлөө ажилладаг билээ. Тэр ч утгаараа “Иргэдийн индэр” хэмээх буландаа иргэдийг бухимдуулаад байгаа газрын асуудал, автомашины ачилтын үндэслэлгүй үнийн тухай хөндсөн юм.

Та манай сэтгүүлийг “Интерном” номын их дэлгүүрээс худалдаж авах эсвэл бүх шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг редакцийн 701-22-701 утсаар лавлана уу.

Бид таны үнэ цэнэтэй саналыг сонсоход бэлэн.