УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.03.30

Мянганы хөгжлийн зорилт 60-аас дээш хувьтай байна

 Мянганы хөгжлийн зорилтыг Монгол улсын их хурлаас хөгжлийн харьцуулах үзүүлэлт болгон 2005 онд баталж 2008-2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлогыг гаргахдаа Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан байдаг.

Энэ нь манай улс хөгжлийнхөө үе шатыг бусад улс орнуудын өмнө нээлттэй зарлаж өөрийн гэсэн амлалт, үүрэг хариуцлагатай болсон гэсэн үг юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үр дүн ямар байсныг НҮБ-аас ирэх жил үнэлэлт дүгнэлт өгнө. Гэтэл манай улс тавьсан амлалтандаа хараахан хүрээгүй байгааг эдийн засагчид хэлж байна.

НҮБ-ын гишүүүн орнуудад хэрэгжиж байгаа Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд манай улс ядуурал, өлсгөлөнг бууруулах, бүх нийтээрээ анхан шатны боловсрол эзэмших, жендерийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх, хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх гэсэн 9 зорилгыг тавьсан. Энэ зорилт 60-аас дээш хувьтай байгааг эдийн засагчид болон нийгэм, улс төр судлаачид хэлж байна. Гэхдээ зарим зорилт санасан хэмжээнд хүрэхгүй байгааг хэллээ. Тухайлбал: Манай улс Үндэсний хөгжлийн цогц бодлогыг тодорхойлохдоо ядуурлыг 2 дахин бууруулна гэж амлалт өгсөн бол одоогийн байдлаар ядуурал 1.3 функцаар л буурсан байна.

1999-2005 оны байдлаар нийт хүн амын 36% нь ядуу байсан бол 2006-2012 оны байдлаар 34.7% болж буурчээ. Уг нь бид Мянганы хөгжлийн зорилтыг анх хэрэгжүүлж эхлэхдээ нийт хүн амын ядуурлын хэмжээг 15-17% болгох зорилт тавьж байсан.

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, ШУ-ны  байнгын хорооны дарга Д.Батцогт: “Судалгааны багийн гаргасан судалгаа, дүгнэлтийг бид УИХ дээр авч үзнэ. Үүнтэй холбогдуулан ЗГ-аас бодлогоо УИХ-д өргөн барих болов уу. Энэ хүрээнд УИХ-аараа хэлэлцэж батална.”

Манай улсад Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, чадамж бий болсон.  Харин  одоо чанар дээр л анхаарах хэрэгтэйг тэд хэлж байлаа. Монгол улсын Хүний хөгжлийн индекс 0.675 болсон нь дэлхийн 187 орноос 108 дугаар байранд орж хүний хөгжилд дундаж түвшинтэй орны ангилалд орох болжээ.

Ази номхон далайн орнуудын хүний хөгжлийн дундаж индекс 0.683 байгаа нь Монгол улсаас бага зэрэг ахиу байна. Гэхдээ эдийн засгийн ойролцоо түвшингийн орнуудтай харьцуулахад Монгол улсын хүний хөгжлийн индекс өндөр байна гэсэн  судалгааг эдийн засагчид гаргасан байна.