Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгоно
Уул уурхайн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнгөрсөн бямба гаригт Чингисийн тал байд болов. Уг өдөрлөгт Монголын алт үйлд вэрлэгчдийн холбоо, Монголын төмөр лөг үйлдвэрлэгчдийн холбоо, Ашигт малтма лын газар, ШУТИС, “Эрдэнэт”, “Эрдэ нэс Та ван тол гой” зэрэг уул уурхайн салбарт үйл ажил лагаа эр хэлдэг төрийн захиргааны бай гуул лага, тө рийн өмчит болон хувийн компани, МСҮТүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл орол цон үйл ажиллагаагаа танилцууллаа.
Тус яамнаас зарласан “Баялаг бүтээгчдээ дэмжих жил”ийн хүрээнд зо хион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр салбарын сайд Д.Ганхуяг “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг Улсын их хурлаар батлууллаа. Улмаар салбарын бодлого 2025 он хүртэлх хугацаанд ойлгомж той, тогтвортой байх боломж бүрдсэн. Мөн алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурал баталсан” гэж ярив.
Тэрбээр төр засгаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох болсныг мөн дуулгасан юм. Түүнчлэн “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин тогтворгүй байсан бол одоогийн хэрэгжүүлж буй бодлогын нөлөөгөөр оны эцэст бодит үр дүн гарна” гэдгийг тэмдэглэв.