Уул уурхайн сайд баялаг бүтээгчиддээ талархал илэрхийлэв
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг таниулан сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар иргэд, олон түмнийхээ санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, Уул уур яамнаас зарласан “Баялаг бүтээгчидээ дэмжих жил”- ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэө.
Уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ч нөхцөл байдлыг харгалзан 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг бие даалган байгуулсан билээ.
Уул уурхайн яам, Засгийн газар геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, урт хугацаанд тогтвортой байхад чиглэсэн нилээдгүй ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.
Тодруулбал:
- “Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр салбарын бодлого 2025 он хүртлэх урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой байх боломжтой боллоо.
- Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдуулэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталлаа. Хүн төрөлхтөн, аливаа улс эх орондоо олборлосон "Алт" хэмээх эрдэнэсийг улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилтоос илүү, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж валютын ханшны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавх, баталгааг сайжруулахад илүү их анхаардаг болсноос хойш олон зуун жил өнгөрсөн юм. Төр, засгийн зүгээс Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох шийдвэрийг гаргаад байгааг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр арга хэмжээг аж ахуйн нэгжүүд ашиглаж ажилласнаар улсын маань алтны нөөц нэмэгдэх улмаар гадаад валютын сан арвижиж, валютын ханш тогтворжиход нэгэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ баталлаа. Энэ ашигт малтмал буюу элс хайрганы зөвшөөрлийг орон нутгийн удирдлагаас олгодог нь олон улсын жишиг юм. Ингэснээр идэвхтэй өрнөж буй бүтээн байгуулалтын ажил улам хурдацтай урагшилна гэж үзэж байна.
- Газрын тосны бүтээгдхүүний нөөц, хангамж нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд үндэслэн нэгдсэн бодлогоор зохицуулах, уг бодлогыг хэрэгжүүлэхэд амжилт гаргалаа. Ингэснээр Монгол улсад бөнзинийг холбогдох биржийн түүхий тосны үнээс тооцох, үнэ, чанарын сайн нөцхлөөр нийлүүлэх өрсөлдөөнийг бүрдүүлж чадлаа. Мөн Монгол банктай хамтран стратөгийн бүтээгдэхүүн болох бөнзиний худалдаа эрхлэгч Аж ахуйн нэгжуудэд хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох, валютын ханшны огцом өөрчлөлтөөс хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь чухал үр дүнг өгч байна. Өмнөх үетэй харьцуулахад бензиний нөөц 2.5 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд хэдийгээр валютын ханш 30 орчим хувиар өссөн ч, импортын бүтээгдэхүүн болох бензиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаж чадлаа. Энэ үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн "Баялаг бүтээгчдээ" талархал илэрхийльө. Ингэснээр өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ амьжиргааны өртөг, зардлыг ойролцоогоор 500-600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байх арга, хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Засгийн газраас уул уурхайн салбарт нэгэнт байгуулагдсан гэрээ, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг цаашид улам тогтвортойгоор, хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай ажиллахыг байнгын зорилт болгон ажиллаж байна.
-Шатахуун, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохоор УИХ,Засгийн газраас бодитой арга хэмжээг авч байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрсийг гүн боловсруулах замаар шатдаг ситетик хий, шингэн түлш гарган авах холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Геологи, хайгуул, түүнчлэн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөх чадвартай, урт хугацаанд тогтвортой байх эрх зуйн орчныг бүрдүүлэх, улсын баялагийн нөөцийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах болон орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төрөөс зөвшөөрсөн газар нутагт хайгуул хийх боломжийг нээх зорилго бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Газрын тосны тухай,Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ- д өргөн бариад байна. Эдгээр тус салбарын бүтээмж болон өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр улам нэмэгдэж, эдийн засаг урт, дунд хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилнэ гэж үзэж байна.
Эрхэм Нөхдөө,
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд зарим манлайлагч улстөрчдөөс гаргасан "Ойрын ирээдүйд Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй байя гэсэн санал, санаачлагыг" парламентад суудалтай намуудад дэмжиж ажил хэрэг болгохыг уриалахад хамтарч ажиллахыг хүсэх байна.
Монгол Улсын экспортын гол зарим нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээл тийм ч таатай бус байгааг Та, бид бүгд мэдэрч байна. Хэдий тийм ч Засгийн газраас уул уурхайн салбарт нэгэнт байгуулагдсан гэрээ, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг цаашид улам тогтвортойгоор, хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай ажиллахыг байнгын зорилт болгон ажиллаж байна. Энэ хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажлаа зөвөөр сурталчлах, иргэд олон нийт, орон нутагт уул уурхайн салбарын талаар эөрэг ойлголт бий болгоход энэхүү нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж тооцож байна.
Энэ салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд иргэд Та бүхнээр ажил үйлс, алдаа, оноогоо цэгнүүлэх гэж, санаа оноог Тань сонсох гэж энэ өдөр нээлттэйгээр, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу үйл ажиллагаагаа сурталчилж байна.
Та бүхэндээ зуны сайхан өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Хүмүүн давуу болон сайн талаа хөгжүүлснээр төлөвшин хөгждөгийн адилаар, улс орон, нийгэм гэрэл гэгээтэй талаа сайтар сурталчлан ойлголцсоноор дэлгэрэн хөгждөг билээ.
Та бид, энэ сайхан эх орныхоо хөгжилд энэ салбар улам жинтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэл, сэтгэлээр дүүрэн байгаа...,
Та бүхэнд бүгдэд нь эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ