"Railbus" үйлчилгээнд гарснаар ачаалал 30 хувь буурна
"Railbus" үйлчилгээнд гарснаар ачаалал 30 хувь буурна
2014.05.19

"Railbus" үйлчилгээнд гарснаар ачаалал 30 хувь буурна

Сүүлийн жилүүдэд авто ма­шины тоо өсөхийн хэрээр нийс­лэлийн замын түгжрэл ихсэх болсон. Энэ үед нийслэлийн За­саг даргын санаачилгаар хо­тын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран нийс­лэлийн дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чө­лөөт цагаар нь хүн тээ­вэрт ашиглах зориулалт бүхий RA-2 загварын “Railbus”-ыг Амгалан-Толгойт чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн нийтийн үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байгаа аж.

Үүнтэй холбогдуулж өн­гөрсөн баасан гарагт энэ­­хүү анхны түү­хэн үйл явдлын нээлтийн үйл ажил­лагаа болсон юм. Төмөр за­мын анхны автобусны зорчигчид нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх болоод бусад албаны хүмүүс байв. “RA-2” загварын автобус нь нийт 136 хүний суудалтай бөгөөд 250-300 хүн зорчих боломжтой.

Мөн анхны зорчигчдоо суулган Толгойт өртөөг зорьж, 12:00 цагт Улаан­баатар төмөр замын буудлаас хөдөлж 10 ми­нутын дотор Толгойт өр­төөнд хүрсэн юм.

Тус автобус нь нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед зургаан удаа 100 км цагийн хурдтай Толгойт-Амгалан чиглэлд 47 минут, Амгалан-Тол­гойтын чиглэлд 45 минут зорчих аж.

Нөгөөтэйгүүр дээрх аж­лын хүрээнд дөрвөн байр­шилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол зас­вар­лахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийд­вэрлээд байгаа билээ.

Түүнчлэн “Улаан­баатар тө­мөр зам” хувь нийлүүл­сэн ний­гэмлэгээс хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төг­рөгийн сан­хүү­жилтээр хэрэг­жүүлж эхэл­сэн байна.

Харин энэ оны тухайд Хар­хорин-Толгойт өртөө чиглэлд тө­мөр зам барьж хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр евро стандар­тад нийцсэн энэхүү “Railbus” нь ма­най орны хувьд цаашид цоо шинэ зорчигч тээврийн төрөл бо­лон хөг­жих боломж нээгдэж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын­хан энэхүү үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөн­гийг өөрөөсөө гарган, 3.7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруу­лахаар тө­лөвлөж байгаа аж. Ингээд зогсох­гүй ирэх он гэхэд шугам “Улаанбаатар-Амгалан” хооронд үргэлжлүүлэн ба­ригдаж “Амгалан-Толгойт” гэ­­­сэн “railbus” шугам бүр­­нээр ашиглалтад орох аж.

Ингэс­­­нээр нийслэлийн зор­чигч тээв­­рийн сүлжээний ачаал­­лыг буу­руулах зорилтын хэ­рэг­жилтэд томоо­хон хувь нэ­мэр оруулна гэж алба­ны­хан үзэж байна.

Э.БАТ-ҮҮЛ: ЗУРГААН ЗОГСООЛЫГ ШИЙДНЭ.

Энэхүү түүхэн явдлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Нэлээд дээхнээс ярьсан ажил бие­лэлээ олсон нь нэг та­лаар сайн. Нөгөө талаар одоо зогсоолын асуудал яригдах байх л даа. Энэ асуудлыг автобус явж эхлэх хугацаанаас өмнө дуусгаж амжих болов уу?

Төмөр замын гол тэнхлэг шугам дээгүүр олон улсын тээвэр яваад байгаа учир өдөрт гуравхан цагийн үйлчилгээ үзүүлэх бо­ломжтой байна.

-Мэдээж ирэх сарын 6-наас өмнө амжуулж зогсоолуудаа хий­хээр төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд нийт зургаан зогсоолын асуудлыг шийдвэрлэх юм.

-Үйлчилгээний төлбөр, явах цагийн хуваарь зэрэг нь тодор­хой болсон уу?

-Төмөр замын гол тэнхлэг шугам дээгүүр олон улсын тээвэр яваад байгаа учир өдөрт гуравхан цагийн үйлчилгээ үзүүлэх бо­ломжтой байна. Хос төмөр зам тавьчих юм бол өдөрт зургаагаас доошгүй тээвэрлэлт хийгээд байж болох юм. Л.Гансүх сайдын хэлж байгаагаар ахиад нэг “railbus” авна гэсэн. Ингээд хоёр “railbus” зорьж, солбиод яваад байна гэсэн үг. Хэрэв ингэвэл бид төмөр замын үйлчилгээг хангалттай хүргэж чадахаар болж байна гэж ойлгож болох юм.

-Хос төмөр зам хэдийгээр бэлэн болох вэ?

-Төмөр замынхан богино ху­га­цаанд Толгойтоос эхлүүлээд хийж байна. Ингээд үзэхээр хоёр жилийн хугацаанд хийж дуус­гахаар төлөвлөж байна.

-Төмөр замын автобусыг оруулж ирж байгаа шалтгаан нь замын ачааллыг бууруулах. Ингэснээр нийслэлийн замын ачаалал хэдэн хувиар буурна гэж тооцоолж байна вэ?

-Замын түгжрэл 30 хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэ­лээд байгаа. 30 хувь гэдэг асар өндөр тоо. Мөн маш том дэвшил юм.

-Тэгэхээр дэд бүтэц шийдэг­дэхээр зам дагуу хөгжил ирдэг гэдэг. Зогсоол, замыг нь тавьснаар ийм байж чадах болов уу?

-Ямартай ч ингэснээр хотын зах, гэр хороолол гэх ойлголт байхгүй болно. Яагаад гэхээр хү­мүүс үүнийгээ дагаад л суурьш­лын бүсээ нэмэгдүүлэх болол­цоотой болчихно.

Тухайл­бал 20 минут давхиад л хүмүүсийг Тол­гойт, Нарантуулд хүргэчихдэг нийтийн тээвэр байж байхад хотын зах гэдэг ойлголт байх­гүй болно. Тэгэхээр шинэ суурьш­лын бү­сээ тодорхойлоод барил­га­жуулж эхэлж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнд үйлчилгээ эрхлэх хү­мүүс маш хурдан үйл­чилгээтэй нийтийн тээврээр хол­богдчихно.

Ер нь нийтийн тээврээ дагаж хот хөгждөг. Төмөр замаа дагаад худалдаа үйлчилгээ бүх зүйл очно. Нөгөөтэйгүүр өөрийн чинь хэлснээр бид зам дагуух то­хи­жилтын ажилд анхаарах болно.