Монголын авто замчдын холбоо
2014.05.15
Гэрчилгээ, тамга тэмдгээ гардан авлаа
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 159 дүгээр тушаалаар “Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг сунгах 7, зэрэг горилох 13 инженер, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар тушаалаар “Авто зам, гүүрийн мэргэшсэн төсөвчин”-ий зэрэг горилох 13 инженер, эдийн засагчид гэрчилгээ, тамгаа гардан авлаа.
2014 оны 5 дугаар сарын 12-ны 16:00 цагаас “Авто зам, гүүрийн мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчид” гэрчилгээ, тамга тэмдгээ Зам тээврийн яамнаас гардан авлаа. Гэрчилгээг Мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн дарга Р.Онон, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар гардууллаа.
2014 оны 5 дугаар сарын 12-ны 16:00 цагаас “Авто зам, гүүрийн мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчид” гэрчилгээ, тамга тэмдгээ Зам тээврийн яамнаас гардан авлаа.
Авто замынхаа салбарын мэргэшсэн зэрэг авсан нийт инженерүүддээ ажилд нь амжилт хүсье.
АЛТАН ШАР ЗАМЫН БУЯН ХИШИГ ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙГ.