Авто замын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ
Авто замын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ
2014.05.07

Авто замын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 77 дугаар тушаалаар аймгуудад авто ослын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоосон байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн төвийн 7 дугаар багт орших Баруун-Уртын голын гүүрний зүүн, баруун үзүүрт, сумын төвөөс хойшоо 18 км-т Талбулагийн гар худаг орчимд, Төмөртэйн овооны уурхайн замд, урагшаа Шарга уулын замд авто осол элбэг гардаг байна.

Осол их гардаг газруудад болгоомжтой явахыг жолооч нарт анхааруулав

Мөн Асгат сумын төвөөс хойшоо 7 км-т Өвлийн овоо, баруун урагш 1 км-т Хээшингийн хөндий, урагшаа 30 км-т Ар хүрэмийн замд, Уулбаян сумын Модонгмйн худагийн орчимд, Мөнххаан сумын төвөөс урагшаа 12 км-т Жирэм гэдэг газрын замд авто техникийн осол удаа дараа гарч байсан тул тэдгээр замд болгоомжтой явахыг жолооч, зорчигчдод анхааруулсан байна.