Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын элчин сайд тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол- Өмнөд Африкийн парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол- Өмнөд Африкийн парламентын бүлгийн гишүүн Г.Батхүү нар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бхеки Уинстон Жошуа Лангаг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.05.07 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд гишүүн С.Одонтуяа Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд айлчилж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны парламентын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалаар цаашид бэхжүүлэх сонирхолтой байгааг онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны парламент хоорондын бүлэг байгуулагдсныг мэдэгдэж, бүлэг нь парламент хооронд шууд хэлхээ холбоог тогтооход чухал үүрэгтэй байх болно гэдгийг дуулгалаа. Түүнчлэн энэ өдрүүдэд УИХ ашигт малтмалын тухай хуулийн талаар хэлэлцэж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих тал дээр анхаарч байгааг хэллээ.
Ноён Бхеки Уинстон Жошуа Лангаг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эрх чөлөөний өдрийн 20 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгааг хэлээд,
Яг энэ өдөр Өмнөд Африкийн Улсад Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль явагдаж байгааг дуулгалаа
яг энэ өдөр Өмнөд Африкийн Улсад Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль явагдаж байгааг дуулгалаа. Мөн тэрээр сүүлийн үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байна гээд, ялангуяа уул уурхайн баялгаараа ижил төстэй орнуудын хувьд энэ салбарт хамтран ажиллаж, туршлага мэдлэгээ солилцох болно гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Монгол Улсын парламентын төлөөлөлтэй уулзан санал солилцож байгаад талархал илэрхийлээд, уул уурхайн салбарт хамтран ажиллахаар санаа тавьж байгаад талархаж буйгаа дуулгалаа. Түүнчлэн уул уурхайн салбарт арвин туршлагтай орны замаар явах хүсэлтэй байгаагаа дуулгаж, энэ салбарын олон хууль тогтоомжид хамтран ажиллаж, зөвлөгөө, туршлагыг нэвтрүүлнэ гэдэгтээ итгэж байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд гишүүд энэ өдөр болж буй сонгуульд нь ажилт хүсч, хүссэн үр дүнгээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм,