Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав АНУ-д ажиллана
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.05.04

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав АНУ-д ажиллана

Олон улсын Хөдөлмөрийн бага хурал тун удахгүй болох билээ. Энэ жил Олон улсын Хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулган болох бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг томилон ажиллуулахаар болжээ.

Тус хурал энэ сарын 22-29-ний өдрүүдэд болох юм. Хуралд оролцохын зэрэгцээ АНУ-ын Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийх, Швейцарийн холбооны улс болон АНУ-д томилолтоор ажиллах аж.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг дээрх улсад ажиллуулах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар Засгийн газрын хуралдаанаар тогтсон байна.