Л. Болд Беларусь улсад ажлын айлчлал хийнэ
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.05.01

Л. Болд Беларусь улсад ажлын айлчлал хийнэ

МУ-ын Гадаад Харилцааны сайд Л.Болд энэ сарын 2-нд Беларусь улсын Минск хотноо ажлын айлчлал хийнэ хэмээн ОХУ-ын regnum.ru сайт мэдээлжээ.

Айлчлалын үеэр Л.Болд Беларусийн Гадаад Харилцааны яамны болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд нарын зөвлөлтэй ярилцлага зохион байгуулах аж. Энэ тухай Беларусын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Мирончик Минск хотод болсон товч мэдээллийн үеэр зарлажээ.

“Ноён Л.Болдын айлчлалын үеэр Беларусь-Монголын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэтийн төлөв байдлыг авч хэлэлцэхийн сацуу улс төр, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт түлхүү анхаарна” хэмээн мэдэгдлээ.