Захидал харилцан солилцов.
2014.04.29
Захидал харилцан солилцов
Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд Гадаад хэргийн сайд Ван И-тэй харилцан баяр хүргэсэн захидлуудыг солилцов.
Одоогоос 20 жилийн өмнө 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурсан юм. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа энэ гэрээний үндсэн дээр бүх талаар амжилттай урагшлан хөгжиж байгаа билээ.
undefined