УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.04.29
Сайд Л.Болд Эстони улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хуралд оролцох бөгөөд мөн 4 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Паэтийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын зорилго нь Монгол, Эстоний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, “цахим засаглал”-ын бүтэцтэй танилцах, Эстоний занар боловсруулах туршлагаас судлах болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Мөн цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.