БНСУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.
Тэрээр эмгэнэлдээ “БНСУ-ын зорчигч тээврийн “Сэвөлхо”хөлөг онгоц осолдож, олон хүн, түүний дотор сурагч хүүхдүүд золгүйгээр амиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол учирсанд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болоод Танаар уламжлан осолдогсдын гэр бүлд, Солонгосын нийт ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Таны нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Амь насаа алдсан хүмүүс, хүүхдүүдийн ар гэрийнхэнд учирсан уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлж, Солонгосын ард түмэн энэхүү хүнд сорилтыг сэтгэлийн хаттайгаар даван туулна гэдэгт итгэж байна. Монголчууд энэ өдрүүдэд ослоор амь үрэгдэгсдийн хойноос зул өргөн залбирч,талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөдтэй зрх сэтгэлээрээ хамт байгааг уламжилж өгөхийг хүсье” гэжээ.