Монгол улсыг төлөөлөн 39 төлөөлөгчийн газар гадны улсуудад ажилладаг
2014.04.23

Монгол улсыг төлөөлөн 39 төлөөлөгчийн газар гадны улсуудад ажилладаг

Сүүлийн жилүүдэд манай улс гадаадын улс орнуудад өөрийн консулын газрыг байгуулах алхамууд эрчимтэй хийгдэж байгаа. гэхдээ дээрх консулын газар ажиллах албан тушаалтнууд Монгол иргэдийнхээ эрх ашгийн төлөө хэр сайн ажилладаг вэ гэдэг асуудал хамгийн чухал байгаа юм. Гадаадад амьдарч байгаа зарим иргэдийн хувьд энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг.

Өнөөдрийн байдлаар Монгол улсыг төлөөлөн 39 төлөөлөгчийн газар гадны улсуудад үйл ажиллагаа явуулж байна. Харин элчин сайдын яаманд 3-4 хүн ажилладаг юм. Жижиг улсуудад элчин сайд нь бусад асуудлаа хариуцаад явж байгааг  консулын газраас мэдээлсэн. Гэхдээ Монгол улсыг төлөөлөн суугаа эдгээр албан хаагчдын зарим нь иргэдийнхээ эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж чаддаг гэж хэлэхэд  учир дутагдалтайг хэлж байлаа.

Гадаад харилцааны сайд Л.Болд:

“Гол зорилт нь иргэдийн асуудал. Ер нь элчин сайдын яаманд ажиллаж, гадаадад томилогдож байгаа хэн ч гэсэн өнөөдөр улсаа төлөөлнө гэдгийн цаана төрийн байгууллага, дарга нарыг төлөөлдөг гэдэг сэтгэлгээг бүрэн өөрчлөхийн төлөө бид явж байгаа.”

Мөн хилийн чанад дахь манай улсын  дипломат төлөөлөгчийн газруудад бүртгэгдсэнээр 112 мянга гаруй иргэн гадаад улсуудад амьдарч байгаа гэсэн судалга гарсан байна. Тухайлбал, АНУ-д 30 гаруй мянга, Солонгос улсад 26 мянга гаруй, Баруун Европын нэг улсад 5-6 мянган иргэн амьдарч байгаа бөгөөд Европт л гэхэд 40-50 мянган хүн амьдарч байх жишээтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хэл бол нэгдүгээр шалгуур.

Консулууд яаж иргэдээ хамгаалдаг талаар би гайхаад байна.  Солонгост Солонгос хэлгүй консул байх юм. Бусанд консулын газар байгуулсан. Мөн л Солонгос хэлгүй юм шиг байсан.

Гадаад харилцааны сайд Л.Болд:

Бусад дипломат ажлуудад хэл бол нэгдүгээр шалгуур. Консул гэдэг иргэнийхээ эрх ашгийг хамгаалж чаддаг, хуулиа мэддэг,  хэрэгжүүлж чадах,  иргэнийхээ талд зогсож чаддаг байх ёстой. Хэлтэй консул байсан ч гэсэн иргэний эрхийн хуулийн асуудал тулгарахад нөгөө талд заавал шалгагдсан орчуулагчаар дамжиж харьцдаг. Ийм тохиолдол ихэнхдээ байдаг.  

Тухайн газар ажиллах хүмүүсийг сонгохдоо тэдний хүсэл, мөрийн хөтөлбөрийг харахаас гадна ТЕГ-аас ямар хүн бэ гэдгийг судалж нөгөө улстайгаа харилцан зөвшилцөж байж тухайн хүнийг өргөмжит консул болгодог байна.