Ч.Улааны урилгаар БНХАУ-ын Сангийн сайд айлчилж байна
Ч.Улааны урилгаар БНХАУ-ын Сангийн сайд айлчилж байна
2014.04.28

Ч.Улааны урилгаар БНХАУ-ын Сангийн сайд айлчилж байна

Сангийн сайд Ч.Улааны урилгаар БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэй өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Сангийн сайд Ч.Улаан, Лоу Живэй нар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах, хоёр улсын Сангийн яамдын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл, туршлага хуваалцах асуудлаар санал солилцож, Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Сангийн яам хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах аж.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг  үүсгэн байгуулахаар санаачилсан бөгөөд Хятадын Засгийн газраас уг банкийг ойрын хугацаанд байгуулахаар идэвхитэй ажиллаж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор БНХАУ, Монгол Улс зэрэг Азийн 15 улс орохоор яриа хэлэлцээ хийгдэж байна.