Л.Гантөмөр уриалж байна
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Л.Гантөмөр олон санал, санаачилгад уриалахаа мартсангүй. Тэрбээр "Мянганы сорилтын сангийн төслөөр нэг гэрийг дулаалахад 800 мянган төгрөг, 45-60 ам метр байшинд нэг сая 300 мянган төгрөг шаардлагатай. Харин халаалтын цахилгаан тоног төхөөрөмж тавихад 200 мянган төгрөг. Ийнхүү том нийлбэр дүнгээр нь тооцвол 200 тэрбум. төгрөг болж байгаа юм., Нэг айлд дор хаяж нэг хүн ажил хийдэг байж таарна. Тэгэхээр ажил олгогч компаниуд нь тэр мөнгийг нь гаргаж өгөх хөдөлгөөн өрнүүлье. Ялангуяа барилгын компаниудад 200-300 хүн ажилладаг гээд тооцоход ажилчдын ихэнх нь гэр хороололд амьдарч байгаа.
Ашгаасаа ажилчдадаа өгөх хөдөлгөөн байгуулбал стандарт хангасан орон гэртэй болох боломж бий" гэсэн юм. Энэхүү хуулийн төслийг өргөн барьснаас хойш Л.Гантөмөр гишүүн өөрийн санал, санаачилгаа компаниудад танилцуулж яваа бололтой. Ямар ч гэсэн "Буян"-гийн Жагаа "бэлхэн" гэжээ. Мөн "MCS"-ийн удирдлага Таван толгойд ажиллаж байгаа ажилчдынхаа гэр орны асуудлыг ингэж шийдэхэд татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ.
Түүний уриалга ингээд дууссангүй. "Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авахгүй байгаа 100-гаад мянган хүн бий. Мөнгөө авдаггүй таван ам бүлтэй айл сарын 100 гаруй мянган төгрөгөөрөө нэг айлд нэг халаагуур авч өгөөд байвал жилд 10 айлыг цахилгаанаар халдаг зуухтай болгочихно" гээд бусад 75 нөхрийг ч уриалсан юм. Ингэхдээ тэрбээр "Cap бүрийн 21 мянган төгрөгөө авдаггүй хүмүүс энэ танхимд байгааг ч мэдэж байна. Бид хөдөлгөөн өрнүүлж чадвал УИХ-ын нэг гишүүн 50 айлд ингэж туслах боломжтой" гэв, Харин одоо түүний уриалгыг ажил хэрэг болгох хууль батлагдчихлаа. "Хууль батлагдчихвал ингэж ажиллах боломж бий" хэмээн хуралдааны танхимд уриалж суусан эрхэм гишүүн одоо ямар алхам хийх бол.