УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.04.21
Мал өссөн нь хуц ухны хийсэн ажил
Ерөнхий сайдад Монгол Ардын Намын бүлгийн дарга С.Бямбацогт нэлээд ширүүхэн үг хаялаа.
Тэрбээр "мал сүрэг өсч байгаа нь хуц ухны хийсэн ажил болохоос Н.Алтанхуягийн хийсэн ажил биш. Эдийн засгийн өсөлт саарч энэ олон аж ахуйн нэгүүд үүд хаалгаа барихад Засгийн газрын бодлого нөлөөлсөн. Ипотекийн зээл авсан асар олон иргэн орлогогүй болж зээлээ төлж чадахгүй болсон байна. Эдийн засгийн өсөлт ингэж илэрч байна" хэмээн шүүмжиллээ