Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2014.04.07/ өглөө 9.00 цагт гишүүдийн 71.4 хувь нь хүрэлцэн ирснээр үйл ажиллагаагаа эхэллээ.
Хаврын чуулганы ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын төлөөлөл, Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ, хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвсэлээс 252 хууль,
Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвсэлээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан
ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байна. Тийм болохоор өргөн баригдсан болон хэлэлцүүлэгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал гэж үзэж байгааг онцлов.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно гэдгийг онцоллоо.