Нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргажээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргалаа.
Засгийн газар улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах зорилгоор “Чингис” болон “Самурай” бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл зэргээр улсын өрийн хэмжээг ихээр нэмэгдүүлсэн.
Энэ нь хөрөнгө, түүний зарцуулалт УИХ-ын хяналтаас гадуур явагдаж байгаа төдийгүй эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан Монгол Улсын хууль, тогтоомжийг уландаа гишгэн танил тал, ах дүү, хамаатан садан, бизнесийн бүлэглээлээр бондын хөрөнгийг тараах, түүнчлэн арилжааны банкуудаар дамжуулан мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа талаар мэдээлэл гарах болсон.
Тиймээс УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээ авч өгөхийг УИХ дахь МАН-ын бүлгээс хүсч байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хүргүүлжээ.