Нийслэлийн Засаг дарга ЖАЙКА ОУ-ын байгууллагын нэрэмжит шагнал хүртлээ
Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч ноён Акихико Танака нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд өөрийн нэрэмжит шагналыг гардууллаа.
Улаанбаатар хот ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007-2009 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгааг хийсэн бөгөөд уг судалгаан дээр үндэслэн Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар анх удаа батлуулсан.
Монгол Улсын хөгжлийн шатыг ахиулах Улаанбаатар-Метро, Шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг урт хугацааны томоохон хөгжлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Мөн “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэрэг хөгжлийн чухал ач холбогдол бүхий олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Дээрх төслүүд нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хөгжлийн төслүүд болсон тул ийнхүү ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байгаа гэдгээ ноён Акихико Танака уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.
Улаанбаатар хот ЖАЙКА ОУ-ын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд зөвхөн нийслэл төдийгүй Монгол Улсын хөгжлийн шатыг ахиулах Улаанбаатар-Метро, Шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг урт хугацааны томоохон хөгжлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна