“Монголын Элчин сайд нарын клуб” Хүндэт ерөнхийлөгчтэй боллоо
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.04

“Монголын Элчин сайд нарын клуб” Хүндэт ерөнхийлөгчтэй боллоо

Монгол Улсын дипломат албанд олон жил ажиллаж ирсэн нэр хүнд, нөлөө бүхий Элчин сайд нарын үүсгэл санаачилгаар энэ оны нэгдүгээр сард “Монголын Элчин сайд нарын клуб” хэмээх төрийн бус байгууллага байгуулагджээ.

Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс чиглэлийн яам, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээлэл, судалгаагаар хангах, зуучлах, гадаадын байгууллага, ард иргэд,

Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагынхантай хамтран ажиллах, хурал, зөвлөлгөөн, уралдаан тэмцээн , аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах, зуучлах, санал бодол, туршлагаа хуваалцах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах зорилгоор ийн нэгджээ. Энэ удаад тус клуб хүндэт Ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны сайд Л.Болдыг өргөмжилж, батламжаа гардуулан өглөө.