Мэргэжлийн холбоод ТББ-тай хамтарна
2014.04.16
Мэргэжлийн холбоод ТББ-тай хамтарна
ХААГ -аас худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн нь шинэлэг алхам боллоо.
Хоер тал гэрээ байгуулж, хамтран ажилласнаар авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран ажиллах юм.
Үнэлгээний хороонд орж ажиллах салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөл хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.