Д.Оюунхорол: Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах шаардлагатай
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.04.15

Д.Оюунхорол: Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах шаардлагатай

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж судлах шаардлагатай гэсэн саналыг З.Баянсэлэнгэ гишүүн гаргаснаар хэлэлцэхийг хойшлууллаа.   

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах нь зүйтэй. Эдгээр хүмүүс нь зөвхөн эд хөрөнгөөр хохироод зогсохгүй амьдралаараа хохирч байгааг ойлгож асуудлыг шийдэх нь зүйтэй.

Хохирогчдын хохирлыг барагдуулаагүйгээс удаан хугацаанд гомдол гарсаар байхад бид шийдэж чадахгүй дахин дахин ажлын хэсэг байгуулж судалъя гэж хойшлуулж байгаа  нь буруу. Хадгаламж зээлийн хоршоодоос хурааж авсан хөрөнгө нь хангалттай, үнэлгээ нь хохирол барагдуулахад хүрэлцэхээр байхад өнөөг хүртэл төрийн байгууллага үүргээ гүйцэтгээгүй бол хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцсан ажилтан, албан тушаалтанд нь хариуцлага тооцох хэрэгтэй” гэж хэллээ.