Г.Баярсайхан: Хариуцлагыг төр хүлээх ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.05.10

Г.Баярсайхан: Хариуцлагыг төр хүлээх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Энэ бол сүлжээ. Энэ сүлжээ өнөөдөр хүртэл байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж сүлжээ хэлбэрээр ажиллаж байгаа хадгаламж зээлийн хоршоод дампуурахгүй гэх үндэслэл байхгүй. Цаашид ийм хэлбэрээр ажиллаж байгаа хоршоодыг ажиллуулах уу, үгүй юу.

Мөн ямар төрлийн хохирогчдын хохирлыг төлж байх вэ гэдэг асуудал байгаа. Энэ удаа бол төрийн хариуцлагагүй байдлаас, төр өөрөө санаачлагыг гаргаж эхлүүлсэн учир өөрөө хариуцах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Төрийн хариуцлагагүйгээс, төр өөрөө санаачлагыг гаргаж эхлүүлсэн учир өөрөө хариуцах ёстой.

Тэрээр зарим улстөрчид тухайн зээлдэгчдийн нэрсээс өөрсдийнхөө нэрийг баллуурдаад арилгаж байсан гэсэн. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ. Үүнийг дахин сэргээх боломж байдаг уу? Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн ойр дотно хамаатан садан, найз нөхдийн нэрээр их хэмжээний мөнгө байршуулаад зээл аваад алга болсон мэдээлэл мэдээллийн санд чинь байгаа юу гэв.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Хохирогчид янз бүрийн мэдээлэл өгч байгаа. Хуулийн байгууллагад гэмт хэрэг хийгдэхэд түүнтэй холбоотой мэдээллийг  шалгах нь манайд том сорилт болсон. Хавтаст хэргээс материал алга болгохыг цагдаа л хийж чадна.

Хуулийн байгууллагын эрх мэдлийн туслалцаатайгаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд одоо байгаа нөөц хүч асуудалтай байна гэсэн хариултыг өглөө.