Таван сарын хугацаанд үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэж байгаа
Монгол улсын хөдөлмөрийн яамнаас Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийнхөө үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд суралцаж байгаа иргэнд ч, сургаж байгаа ажил олгогчид ч оноох хариуцлагыг өндөржүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас тодрууллаа.
- Тэгэхээр засгийн газрын үндэсний ажилтай мэргэжилтэн бэлтгэх ажил яг хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ. Мөн энэ хөтөлбөрийг цааш нь явуулахын тулд гурван талын хариуцлагыг яаж өндөржүүлэх вэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Засгийн газар 2016 он хүртэл үндсэн чиглэлээ гаргаж 150 мянган байнгын ажлын байр бэлдэх олон шаттай ажлуудын нэг хэлбэр нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” юм. Ялангуяа ажил мэргэжил эзэмшиж чадаагүй 24 наснаас дээш настай хүмүүс мэргэжилгүй, орхигдоод байдаг.
Амьдралын ямар нэгэн шаардлагаар цэрэгт явсан хүмүүс ч байна, Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд л гэр бүлтэй болоод сургуульд яваагүй нэг хэсэг байна. Зарим нэгэн нь өөр чиглэлийн ажил хийж байгаад эрт тэтгэвэртээ (цэргийн газар, цагдаа сэргийлэхийн газар ажиллаж байсан) гарсан өөр мэргэжил эзэмшээд ажиллая гэсэн сонирхолтой хүмүүс ч байна.
Засгийн газар 2016 он хүртэл үндсэн чиглэлээ гаргаж 150 мянган байнгын ажлын байр бэлдэх олон шаттай ажлуудын нэг хэлбэр нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”
Тухайн компаниудад очоод ажиллах гэхээр чи жоохон чадамжаа дээшлүүлээч гэсэн саналууд тавигддаг. Энэ чиглэлийн асуудлаар бид ноднин хөтөлбөрөө боловсруулаад ажилласан. Ажиллахдаа амьдралын хувьд хүүхэдтэй, гэр бүлийн асуудал нь шийдэгдчихсэн учраас бололцоо бага байгаа. Тиймээс бид програмуудаа нэлээд шахаад таван сарын хугацаанд нэг жилийн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа тухай нэг хүн дээр гээд бодоход хоёр сар нь танхимын сургалт, гурван сар нь аж ахуйн нэгж дээр дадлага хийлгэх нөхцөл байдал юм.
Энэ хөтөлбөрийн давуу тал нь мэргэжил эзэмшүүлчхээд ажилла гэсэн зүйл байхгүй. Эхлээд аж ахуй нэгжүүдийн, хувийн хэвшлүүдийн саналыг авч байгаа. Манайх энгийн төмөр гагнадаг гагнуурчин, сантехникч авна, эсвэл сандал ширээ хийдэг мужаанчин, хуулга наадаг хүн авна, эсвэл арматур бетон зангиддаг хүн авна гэх зэрэг захиалгуудыг авдаг.
Тэр захиалгууд дээр нь бид төлөвлөгөө аваад хичээлийн програмыг нь боловсруулаад нэг жилийн хугацаанд үзэх хөтөлбөрийг нь хоёр сарын хугацаанд танхимд байх онолынх нь яг тэр ажлыг хийх чадамжтай ажилтан болгох нөхцлийг л бүрдүүлж байгаа.