Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат
2014.04.15

А.Мөнхбат: Энэ улсын бүтээн байгуулалтын хөгжил бол өөрөө залуучуудын түүх

“Та хариулахгүй байж болно” нэвтрүүлэгт Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцлоо.

-          Яах аргагүй Монголын залуучуудын байгууллага гэдэг бол нэр хүндтэй байгууллага.

Энэ нэр хүндийг түүхээрээ өөрсдөө олж авсан. Түүнээс биш хуучин 1990-д оноос өмнө байсан ганцхан залуучуудын байгууллага байсан учраас нэр хүндтэй гэх биш. Ер нь цаг үеийн туршид бүх л бүтээн байгуулалтыг гараараа бий болгосон хүмүүс бол залуучууд. Эх орноо хамгаалж, халхын голд байлдаж, атар газар эзэмшин нэгдэж чадсан, Эрдэнэт, Дархан гээд энэ улсын  бүтээн байгуулалтын хөгжил бол өөрөө залуучуудын түүх. Тэгэхээр үүнийг нэгтгэж, зангидаж, нэг үзүүрт сэтгэлээр чиглүүлж байсан нь залуучуудын байгууллага.

-          Жишээ нь би зохиолчдынхоо тухай хамгийн сайн мэднэ. Үүнтэй адил та  залуучуудын тухай хамгийн сайн мэдэж байгаа. Нийт хүн амын хэдэн хувь нь залуучууд билээ бид мэднэ Залуучуудынхаа нийт хүрээнд улс орноо урагш нь явуулах гэсэн,  хүмүүс нь боловсорсон өнгө амьсгаа өргөн байгаа байх гэж боддог?

Ер нь нийгмийн хамгийн их энергитэй, инерцтэй, хүчтэй бүлэг нь залуучуудын байгууллага. Үүнийг харин юунд чиглүүлэх вэ гэдэгт төрийн бодлого байх ёстой. Энэ чиглүүлэх зүйлийг хийхгүйгээр удирдан зохион байгуулдаг, хандуулж өгдөг байгууллагагүйгээр, өөрөөр хэлбэл тэр олон залуучуудын дэврүүн сэтгэл,  хүсэл мөрөөдлийг бүгдийг нь хангах боломж төрд байхгүй. Тэгэхээр тэр ажлаа хийхгүйгээр олон залуучуудын урам руу хутаг шаадаг, том мөрөөдлийг нь унтрааж, жижиг мөрөөдлөөр сольдог ийм л хатуу, харгис, цаг үеийн давалгаанд өртөөд явж байгаа.

-          Яахав нийгэм, эдийн засгийн байгууллага өөрчлөгдөөд залуучуудын байгууллага өөр хэлбэртэй боллоо. Нэлээд холбооны шинжтэй ч гэдэг юм уу, намын дайчин туслагч байдлаасаа больсон. Өнөөдрийн залуучуудын холбооны барьдаг үндсэн чиглэл юу байдаг вэ?

Засгийн газрын буюу төрийн хийж байгаа бүхий л бодлогыг залуучуудын түвшинд дэмжлэгээр хангаж, хамтарч өргөжүүлэх юм

Ерөөсөө тодорхой шүү дээ. Бид бол улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй, Залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаална, эргээд залуучуудын дуу хоолой болно гэсэн ийм л зүйл байгаа. Нөгөө талаар манай үзэл баримтлалаар засгийн газрын буюу төрийн хийж байгаа бүхий л бодлогыг залуучуудын түвшинд дэмжлэгээр хангаж, хамтарч өргөжүүлэх, залуучуудын хүсч байгаа зүйлийг төрд уламжилж, төрөөр хийлгэх гэсэн харилцан хамааралтай зүйл бий.  Тэрнээс биш намын ч гэдэг юм уу, эсвэл бид үүнтэй холбоотой улс төрийн үйл ажиллагаа явуулна гэдэг зүйл 1991 оноос хойш байхгүй болчихсон.

-          Өнөөдөр нам, бүлгүүд залуучуудын байгууллага байгуулдаг болчихсон. Энэ залуучуудын байгууллага, Монголын залуучуудын байгууллага хоёр харилцаагаа хэрхэн зохицуулдаг вэ?

Тэр бол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд жамаараа үүсээд гараад ирсэн зүйл. Тиймээс үгүйсгэх нь утгагүй. Гэхдээ МЗХ-ны байр суурь бол намын дэргэдэх залуучуудын байгууллага  залуучуудыг талцуулж, эргээд намын гишүүнчлэлээр дамжуулаад залуучуудыг барьцаалж,  үзэл бодол, ажил амьдрал нь төлөвшөөгүй байхад залуучуудыг барьцаалаад байна. Тийм учраас намын дэргэдэх залуучуудын байгууллагыг намуудын тухай хуулиар байхгүй болго. Дээр нь 40 хүртэл залуучуудыг намд элсэхийг нь болиул гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр улс төрийн намын тухай хууль батлагдаад гарахаар энэ бүхэн ажил болоод явна гэдэгт итгэлтэй байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...