НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.09

Зүүн хүрээ цогцолбор 2015 онд ашиглалтад орно

 Дашчойлон хийдийг Зүүн хүрээ цогцолбор  болгон шинэчлэхэд газрын асуудал тулгамдаж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Дашчойлон хийдийн тэргүүн хамбатай уулзаж энэ талаар санал солилцсон байна.

Дашчойлон хийдэд харъяалагдах 1.7 га газрыг 2001 онд ЗГ-ын тогтоолоор хамгаалалтад авчээ. Харин уг хийдэд харъяалагдах газарт иргэн, аж ахуй нэгж барилга барьсан нь Зүүн хүрээ цогцолбор барихад нэлээд хүндрэлтэй байгаа юм.

Их майдар бурханыг Хятадын Сычуань мужид бүтээсэн бөгөөд ирэх 5-р сарын 31-нд Монголд залах юм.

Хийдийн захиргааныхан энэ асуудлаар өнгөрсөн 1-р сард соёлын яаманд хүсэлт тавьсан байна.  Газрын асуудал шийдэгдвэл барилгын ажил эхлэхэд бэлэн байгаа гэнэ. Тиймээс ИТХ-ын дарга эдгээр иргэн, ААН-ийг зөвшөөрлөөр буусан болоод нүүлгэх эсвэл нөхөн төлбөр олгох тал дээр судлахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн зүүн хүрээ цогцолборт Майдар бурхан сүндэрлэн босох юм.

Уг бурханыг анх 1850-иад оны үед 16 м өндөртэй урлан бүтээж байсан бөгөөд цаг үеийн явцад алга болжээ. Тэгвэл Дашчойлон хийдийн хамба Их майдар бурханыг дахин бүтээхийг санаачилсан байна.

Их майдар бурханыг Хятадын Сычуань мужид бүтээсэн бөгөөд ирэх 5-р сарын 31-нд Монголд залах юм. Мөн 2015 оны 8-р сард Зүүн хүрээ цогцолбор бүрэн ашиглалтад орж шашин номын төв болох юм.