2011.08.11
С.Бямбацогт: Төслийг намрын чуулганаар хэлэлцэхэд хүндрэл гарахгүй байх
Төрийн ордон ерөнхийдөө "эзгүйрэх" янзтай байгаа. УИХ-ын гишүүд "өдрийн од шиг л үзэгддэг болсон цаг. Харин С.Бямбацогт гишүүнийг явж байхтай таараад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ямар мэдээлэлтэй байгааг нь асуулаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл ямар шатандаа яваа бол. Энэ талаар гишүүд ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн шаардлага бий. Хэрвээ сонгуулийн хуульд пропорциональ элемент оруулах бол УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг ИТХ-аас сонгодогтой холбоотойгоор иргэд Засаг дарга нарын хооронд хий завсар үүссэн. Үүнээс болж төрийн ажил цалгарддаг болсон байна. Тэгэхээр орон нутгийн удирдлагыг иргэд нь сонгодог байх нь зөв.Энэ бүхнийг Үндсэн хуулиар шийднэ. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажилладгийг Үндсэн хуулиар зохицуулж болно. Энэ бүхнийг хийхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа.
-Төсөл бэлэн болсон сурагтай. Гишүүдийн гар дээр ирсэн үү?
-Гишүүдэд ирээгүй ч ерөнхийдөө бэлэн болсон гэж дуулдсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэ дагуу бэлтгэл ажил хийгдсэн. Ажлын хэсэг дээр төслийг нэлээд цэгцэлсэн гэсэн. Тэд ч сайн ажилласан байх. Тийм учраас намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд нэг их хүндрэлтэй зүйл гарахгүй байх гэж найдаж байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.