Ц.Даваасүрэн: Төсвийн хуулийг зөрчиж байна
-110 тэрбум төгрөгийн бонд гаргахыг та дэмжиж байна уу-
Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах саналаа УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн юм. 110 тэрбум төгрөгийн бондыг хямдруулан арилжаалж, хөрөнгийг нь татан төвлөрүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийг "Монгол ноолуур" нэгдлээр дамжуулан санхүүжүүлэх юм. Уг нэгдэлд "Говь" ХК, Гоёо"ХХК, "Ээртэл"ХК,"Буян" ХК, "Алтайкашимер"ХХК, "Эрдэнэт хивс"ХК, "Сор кашимер"ХХК, "Мон форте" зэрэг 12 аж ахуйн нэгж багтдаг аж. Бондыг хүртэх гэсэн ноолуурын компаниудын хүчтэйэрх ашиг явж байна гэсэн хардлагаас үүдэн нэгдэн хуралдааны хэлэлцүүлэг нэлээн маргаантай болсон юм. Энэ асуудалд заримгишүүн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Хэрвээ ноолуурын салбарыг дэмжихээр төлөвлөсөн байсан бол 2011 оны төсвийг хэлэлцэх үед бондтой холбоотой бүхнийг шийдэж, төсөвт тусгуулах учиртай байсан. Тухайн үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар намайг ажиллаж байхад ийм бонд гаргах тухай асуудал яриагүй. Тиймээс төсөвт тусгаагүй асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Хэрвээ бондын асуудлыг ярих гаж байвал төсөвт тодотгол хийж, холбогдох өөрчлөлтийг оруулах хэрэгтэй болно. Хуулиа зөрчих учиргүй. УИХ шийдвэр гаргах байгууллагын хувьд төсвийн хуулийг зорчиж байна гэдэг байр сууринаас хандах учиртай гэж бодож байна.