2010.01.13

УИХ-аас баталсан бондыг эргүүлэн татах боломжтой

Я.Батсуурь

.Өнөөдөр хоёр банк дампуурлаа. Цаашдаа хэдэн банк дампуурахыг мэдэгдэхгүй. Байгаа банкуудаа ийм байдалд оруулсан Монголбанкны удирдлагуудад ямар ч арга хэмжээ авахгүй байгаад би их гайхаж байна. Анхнаасаа үйл ажиллагааг нь хянаж байгаад, алдагдал гарч эхэлбэл уйл ажиллагааг нь шууд зогсоох шаардлагатай байсан. Гэтэл бүр дампуурсан хойно нь, өч төчнөөн хууль бус үйл ажиллагаа явуулсан хойно нь олон юм ярьж байдаг. Энэ нь үнэхээр "Орсон борооны хойноос цув нөмрөх" гэдэгтэй л адилхан шүү дээ.

-Лиценз одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаашүүдээ?

-Үүнд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. "Олон овоот"-ын лицензийг хаана барьцаанд тавьж байна, цаашаа өөр газарт дахиад өгч байна уу гэдгийг хянаж байх ёстой. Гэтэл тус байгууллагынхан тэгээгүй. Зүгээр л сул тавьчихсан. Одоо тэр лиценз нь хаана байгааг мэдэхгүй л байгаа шүү дээ.

-Хоёр банкны хоорондын асуудалд төр оролцох эрх байхгүй гэх юм?

-Төр оролцох ганц зам нь Монголбанк.  Үүгээр дамжуулаад төрөөс арилжааны банкуудад хяналт тавих ёстой. Тиймээс төр өөрөө Монгол банктай цуг хариуцлага алдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.