УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.28
Сайд Л.Болд БНСВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фан Данг Дуонг-ийг Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Л.Болд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол Улс АПЕК-ийн гишүүн болох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох хүсэл эрмэлзэлтэй байгааг тэмдэглэж, Вьетнам Улс болон АСЕАН-ы бусад гишүүн орны дэмжлэгийг авахад Элчин сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
Элчин сайд Фан Данг Дуонг Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдэв.