Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Монгол-Английн худалдааны танхимын захирал Жон Гроган тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
2014.03.28

Нийслэл өөрийн бондтой болно

Улаанбаатар хот анх удаа өөрийн гэсэн бонд гаргах гэж байна. Бонд гаргахын тулд зээлжих зэрэглэлээ ОУ-ын байгууллагаар тогтоолгох шаардлагатай  болдог. Энэ асуудлаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл  Монгол Английн худалдааны танхимын захирал Жон Гроган тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагын баримт бичгүүдэд 25.4 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргах боломж бага байгаа учраас хот өөрийн бонд гаргахаар болжээ.

Хот бонд гаргах асуудлыг өнгөрсөн оноос судалж дэлхийн банктай хамтран бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. Одоо бэлтгэл эцсийн шатандаа явж байгаа бөгөөд хууль, эрхзүйн орчин боловсронгуй болгох журам гаргаж Нийслэлийн ИТХ-д өргөн бариад байна. ИТХ-аар эцэслэн шийдвэрлэчихвэл засгийн газарт өргөн барих юм. Үүний дараа хот өөрийн гэсэн бондтой болох нээ.

Бонд гаргахын тулд зээлжих зэрэглэлийг тогтоолгох учиртай. Үүнийг ОУ-ын байгууллагад хандан хотын зээлжих зэрэглэлийг тогтоолгохоор болоод байн. Энэ асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс Монгол- Английн худалдааны танхимын захирал Жон Гроган тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд Монгол-Английн худалдааны танхимын захирал Улаанбаатар хоттой олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд дараах 5 чиглэлд эхний ээлжинд хамтран ажиллах боломж байгааг хэллээ. Үүнд МУ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийг ОУ-ын хэмжээнд хүргэх, дотоодын ОУ-ын хууль тогтоомжийн уялдаа холбоог үүсгэх, арбитрын хуультай болох, ОУ-ын шууд хөрөнгө оруулалтын эерэг орчинг бий болгох нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад, мөн бонд гаргах асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн.

Харин хотын дарга энэ асуудлыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Учир нь хотын хөгжил болоод иргэн төрийн үйлчилгээг авах нөхцөл сайжрах учраас дээрх ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулах хэрэгтэйг онцоллоо.