Д.Оюунхорол гишүүн зургаан суманд ажиллалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймагт ажиллаж байна. "Эрхэм гишүүн ээ, заавал ороод гараарай" гэж Улиастай сумын улсын тэргүүний IV цэцэрлэгийн хамт олон захижээ.
Учир нь Д.Оюунхорол гишүүн гэр цэцэрлэг хэлбэрээр ажиллаж байсан уг цэцэрлэгийг шинэ байртай болгох санаачилга гарган ажилласнаар 2012 онд улсын төсөвт хөрөнгийг нь суулгажээ. Ингэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сард 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, Товцог, Өлзийт багийн хүүхдүүд ая тухтай, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд өсч хүмүүжиж байна.
Улиастайн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцууллаа. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс санаачлаад байгаа иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үнэ ханшийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, бага орлоготой хэсэгт илүү анхаарах, малчдын тэтгэвэр тогтоолгох насыг наашлуулах, оюутнууд болон олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг танилцуулсан юм.
Тэрээр одоогоор Цагаанхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл суманд ажиллаад байгаа бөгөөд эдгээр сумын ард иргэд түүнд хандаж олон асуулт тавьж, төр засагт уламжилж өгөхийг хүсч байлаа.
Тэрээр одоогоор Цагаанхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл суманд ажиллаад байгаа бөгөөд эдгээр сумын ард иргэд түүнд хандаж олон асуулт тавьж, төр засагт уламжилж өгөхийг хүсч байлаа. Тухайлбал, Богдын гол багийн иргэн Байгаль малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төслийг талархан хүлээн авснаа хэлээд цаашдаа залуу малчдыг дэмжих, малчдын эрүүл мэндийн талаар төрөөс тодорхой бодлого баримталж ажиллах хэрэгтэй гэлээ.
Мөн Ургамал сумын иргэн Мягмарбаатар "Энэ Засгийн газар мөнгөөр туйлж байна. Бондын мөнгө төсөвт тусгагдсан уу, эсвэл төсвөөс гадуур зарцуулагддаг уу" гэж асуусан бол Чигэстэй багийн иргэн Дашдолгор "УИХ дахь олонхи яагаад МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцдэггүй юм бэ. Өөрийн намын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг дүрэм зарчимгүй шууд хэлэлцэн баталдаг юм билээ.
Ерөнхий сайд худлыг үнэн, үнэнийг худал болгож ярьж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Жаргалант багийн иргэн Амаржаргал "Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцас чанаргүй, энэ жил авсныгаа ирэх жил өмсөх боломжгүй, олон хүүхэдтэй айлд хүнд тусч байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ" гэж асууж байв.