Ө.Энх-түвшин: Намын даргын эрх мэдлийг өргөж, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан
"Хариулахгүй ч байж болно" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Ө.Энх-түвшин оролцлоо.
.... 1134 хүн төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ нь ийм их хэмжээний төлөөлөгч сонгож байсан их хурал байхгүй шүү. Эндээс харахад нүсэр хурал болох нь цаашдаа нам задрах вий гэсэн яриа явж байсан. Гэтэл үнэндээ хамгийн зохион байгуулалттай, бүтээлч, эв нэгдлийн хурал болж чадсан.....
Өнгөрсөн оны сүүлээр болсон намын их хурлаар намын дүрэмдээ 100 гаруй өөрчлөлтийг оруулсан. Намын эрх мэдлийг өргөж, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан бидний гаргасан шийдвэр хангалттай. Харин одоо үүнийг хэрэгжүүлэх асуудал чухал байна.
- Намын шинэ даргадаа аминчлан захисан зүйл бий юу?
М.Энхболд дарга дахин сонгогдож байгаа хүн. Туршлагатай хүн. Тиймээс юу хийхээ, алдаж байсан зүйлээ ч ойлгож мэддэг гэж боддог. Тэр үүднээсээ энэ хүнийг сонгосон. Би олон зүйл хэлээгүй. Нэг жилийн хугацаанд хоёр сонгуулийг ардаа орхисон үүний галыг барьсан. Бүлэггүй байсан их хуралд бүлэг байгуулагдсан.
Намын их хурал бүтэн жил яригдсан ч хийлээ. Тиймээс одоо 2016 оныг л харж бүх бэлтгэлээ одооноос эхлэн базаах хэрэгтэйг хэлсэн. Мөн гол нь мэдрэмж л хэрэгтэй гэж хэлсэн. Магтаад байгаа хүмүүс байдаг. Гэхдээ өөр өнцгөөс хараад шүүмжлээд байгаа хүмүүсийн үгийг сайн сонсож байх хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлсэн.
- Холимог тогтолцоо хэр зөв шийдэл байсан бэ?
Зарим хүн сонгуулийн холимог тогтолцоо буруу байсан гэж ярьдаг. Холимог тогтолцоо МАН-д ашиггүй байсан гэж ярьдаг. Сонгуульд ялагдсан асуудлыг үүнтэй холбон тайлбарлах явдал байдаг. Гэхдээ энэ бол нэг талаас нь харж байгаа хэрэг. Өөр олон шалтгаан бий. сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байх арга, эрх байгаагүй. Улс төрийн бүх намуудын удирдлага уулзаад тохирсон зүйл шүү дээ.
Манай нам олон их хурал, бага хурлаар энэ талаар шийдвэрээ гаргачихсан байсан. Сонгуулийн хуулийг гаргахдаа манайх олонх байна гэдэг байдлаар гаргаж болох байсан. гэхдээ тэгж болохгүй гэдэгт хатуу зогссон. Энэ бол зөвхөн нэг намын асуудал биш. Төрийн тогтолцоо төрөө байгуулах сонгуулийн асуудалд зөвшилцөж байж хууль гаргах нь хамгийн чухал.
Эргээд харахад холимог тогтолцоо цаашдаа нээх явахааргүй санагдаж байгаа. Уг нь бол миний бодлоор хүн бүхэн тодорхой тойргоос сонгогддог байх хэрэгтэй санагдаж байна. эсвэл бүр мөсөн 100 хувь пропорциональ систем рүү орох хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...