Монгол Ардын Нам 2013 оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа
Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам байгуулагдсаны 93 жилийн ойгоор Монгол Ардын Нам 2013 оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.
1.2013 оны “Шилдэг намын байгууллага”-аар Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороо шалгарав. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Хэнтийчүүд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хамгийн өндөр санал өгсөн нь шилдгээр шалгарах үндэслэл болжээ.
2.2013 оны “Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт амжилттай зохион байгуулсан намын байгууллага”-аар Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай аймгийн Намын хороод тус тус шалгарсан байна.
3.2013 оны “Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллага”-аар Дархан-Уул, Өвөрхангай аймгийн намын хороод тус тус шалгарав.
4.2013 оны “Бүтээлч намын байгууллага”аар Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо, Нийслэлийн Монгол Ардын Намын хороо тус тус шалгарлаа.