Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2014.01.21

Ж.Бат-Эрдэнэ: Бид үйлчилгээнийхээ хурдыг гурав дахин нэмээд, тарифыг нь тэр хэмжээгээр бууруулсан

МҮОНТВ-ын Олон нийтийн цагаар Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ оролцож байна.

- Монголын цахилгаан холбоогоор үйлчлүүлдэг маш олон хэрэглэгч байдаг. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр хөдөө орон нутагт Миком интернэтийн сүлжээг өргөн хүрээнд ашиглах,  хурдыг нэмэгдүүлэх ажил хийгдсэн байна. Энэ ажлын үр дүн ямар байгаа бол. Хөдөө орон нутгаас үзэж байгаа иргэд ч мөн холбогдох байх гэж бодож байна.

Монголын цахилгаан холбоо компанийн үндсэн дөрвөн бизнесийн нэг нь интернэтийн бизнес юм. Энэ нь их онцлогтой. Нийгмийн хариуцлагаа үүрээд хөдөө орон нутагт, алслагдсан газар амьдарч байгаа иргэдэд үйлчилгээ хүргэх чиглэлээр чамгүй ажлыг 2013 онд зохион байгуулсан. Нэгдүгээрт үнэ тарифын өнөөдөр 600К үйлчилгээг 16 мянган төгрөгөөр хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл хурдыг нь гурав дахин нэмээд тарифыг нь тэр хэмжээгээр бууруулсан.

Үүний үр дүнд хөдөө орон нутаг аймаг сумдад интернэтийн хэрэглэгч нилээн нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа. 2013 оны 4-р улиралд 15 мянган хэрэглэгч шинээр холбогдсон тооцоо байгаа. Бид бол хөдөө орон нутаг сумдад хүрч байгаа цорын ганц оператор компани юм.

- Хэрэглэгчдэд хийхээр зорьж байгаа үйлчилгээ юу байна? Саяхан бас бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн байгаа.

Монголын цахилгаан холбоо компанийн хэрэглэгчдийн хувьд мэдээж энэ үйлчилгээг сайжруулах, аль болох хямд өгөх боломжийг бүрдүүлэх чухал. Тиймээс энэ боломжийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд шинэ технологид суурилсан бизнесийн моделийг боловсруулах ажил хийгдсэн. Манай компани хоёр том хувьцаа эзэмшигчидтэй. Монгол улсын засгийн газар 54 хувийг , Солонгосын корпораци 40 хувийг эзэмшдэг.

 Тиймээс шинэ бизнесийг эхлүүлэх, шинэ бизнестэй холбоотой бүтэц зохион байгуулалт хийх нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэгддэг. Бид монгол улсын иргэнд ямар төрлийн үйлчилгээг хүргэх нь дэлхийн дэвшилтэд хөл нийлүүлэх боломжтой болох, монгол улсын мэдээлэл технологийн салбарт ямар нөлөө үзүүлж болох бодитой судалгааг өнгөрсөн хугацаанд хийсэн. Цаашдаа 4G технологит тулгуурласан бөөний урсгалын сүлжээг байгуулах нь монгол улсын эдийн засаг бөгөөд мэдээлэл харилцаа холбооны салбарын ажилчдад ихээхэн ач холбогдолтой юм байна гэдгийг судалсан байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...