
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ.
2013.12.11
Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар бүлгийн даргад өрсөлдөнө
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Удирдах зөвлөл ийн хуралджээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар эхлээд бүлгийн даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлсэн ч олонхийн санал авч чадаагүй байна. Ингээд дахин хэлэлцээд, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэрийг бүлгийн даргад дэвшүүлэхээр болж, Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөсөн аж.
МАН-ын бүлгийн хуралдаан одоо Төрийн ордонд хуралдахаар зарлагдааж байгаа бөгөөд бүлгийн хуралдаанаар дээрхи хоёр нэр дэвшигчийн нэгийг нууц санал хураалтаар тодруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад томилох юм байна.