УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.11.05

Төрийн ордонд байгаль хамгаалагчид чууллаа

Төрийн ордны Их танхимд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежмент” сэдэвт үндэсний II чуулган боллоо.

Чуулганд  БОНХЯ, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын дарга,  байгаль хамгаалагчид болон холбогдох яам, газрын төлөөллүүд оролцсон юм.

Энэхүү чуулганы гол зорилго бол байгаль хамгаалагчдын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний мэргэжлийн ур чадвар, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр байгаль хамгаалагчдын санал, зөвлөмжийг авч, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид тусгах юм байна.