Усны нөөцийн зохистой ашиглалт зөвлөлдөх уулзалт 28нд болно
Уулзалтын зорилго: Усны нөөцийг зохистой ашиглах, дахин ашиглах байгальд халгүй техник технологийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид хамтын ажиллагааг сайжруулах боломж, арга зам, чиглэлийг эрэлхийлж, бодитой, тодорхой санал санаачлагуудыг дэвшүүлэн гаргахад оршино.
Оролцогч талууд: Уулзалтад БОНХЯ, ХХААХҮЯ, БХБЯамдын төлөөлөл, Туул голын сав газрын захиргаа, усны мэргэжлийн байгууллага, холбоод болон ус ашиглагч байгууллагууд хамрагдана.
Хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 28-ны 08:30 цагаас Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно. Оролцохыг хүсвэл 10 дугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл Д.Сайханжаргал saikhanjargal@mne.gov.mnхаягаар болон 264627 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэн хурлын хөтөлбөр, мэдээллийг авна уу.