Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан 2011 онд УИХ-ын гишүүдтэй хамт мод тарьж байв.
2013.10.14
Төрийн Албан хаагчид мод тарив
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ.
Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын нийт албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд Сэлбэ голын дагуу 1600 гаруй мод суулгажээ.
Мөн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тэргүүтэй УИХ-ын Тамгын газрынхан Чингэлтэй уулын Шадивлангийн аманд 2000 гаруй мод тарьсан бол БОНХ-ийн сайд С.Оюун тэргүүтэй яамныхан Дамбадаржаа дахь Модлог ургамлын хүрээлэнд гурван төрлийн 400 гаруй мод суулгасан байна.