Ерөнхий сайд 11 11 төвийг “шалгана”
Шинэчлэлийн Засгийн газраас иргэддээ нээлттэй ажиллах зорилгоор
2013.10.11

Ерөнхий сайд 11 11 төвийг “шалгана”

Шинэчлэлийн Засгийн газраас иргэддээ нээлттэй ажиллах зорилгоор "11 11" төвийг байгуулан ажиллаж буй. Энэ төв байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд нэг жилийн ажилтай нь танилцах юм байна.

"11 11" төв нь 2012 оны аравдугаар сарын 12-нд нээлтээ хийж байсан бөгөөд энэ хугацаанд иргэдээс ирсэн санал гомдлыг холбогдох байгууллагад нь хүргэж, асуулгын хариуг өгөх, шийдвэрлэх талаархи санал гомдлыг хүлээн авдаг юм. Нэг жилийн хугацаанд  үйл ажиллагаа явуулсан "11 11" төв өнөөдөр нэг жилийн хугацааны тайлангаа Ерөнхий сайд болон иргэддээ танилцуулах аж.