Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулганаар намууд ойлголцолд хүрсэн
УИХ-ын гишүүн, Эдийн загийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.09.30

Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулганаар намууд ойлголцолд хүрсэн

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган үр дүнгүй хуралдлаа, нэг ч хуулийн төсөл баталсангүй гэх нь бий. Танай байнгын хороогоор Засгийн газраас оруулж ирсэн хуулиудыг хэлэлцсэн. Харин нэг ч хууль батлан гаргаагүй нь юутай холбоотой?

-Ээлжит бус чуулганыг зорилготой зарладаг. Энэ удаагийн ээлжит бус зорилгоо агуулж байсан. Энэ юу гэвэл, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдлуулан гол таван хуулийг хэлэлцье гэснээр ээлжит бус чуулганыг зарласан. Гэхдээ энэ том таван хуулийг хэлэлцэж эхэлсэн нь энэ чуулганы ач холбогдол гэж үзэж байна.

Яагаад гэвэл, ээлжит бус чуулган хуралдсанаар намууд ойлголцлоо. Ажлын хэсгүүдэд орсон намын бүлгийн төлөөллүүд маш сайн ажилласан. Гол хуулийнхаа утга санааг зөвөөр оллоо. Үүн дээр улс төр огт хийгдсэнгүй.

Аль болох улс орны эрх ашгийн төлөө, удаан тогтвортой, зорилгодоо хүрсэн хуулийг гаргахын төлөө байсан. Тийм учраас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд бүгд санал нэгтэйгээр “Энэ удаагийн ээлжит бус чуулган үр дүнтэй боллоо” гэдгээ илэрхийлсэн.

Хоёрдугаарт, таван хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж, илүү тогтвортой байлгах арга зам дээр нарийн эрэл гайхуул хийж ажиллах хэрэгтэй гэдгээр дараагийн чуулган руу шилжүүлье гэсэн санал давамгайлсан учир Эдийн засгийн байнгын хороо үүнийг нь хүлээж авч шийдвэрлэсэн. Харин хууль батлан гаргаагүй гэдэг бол өөр хэрэг.

-Гэвч олон нийтийн зүгээс ээлжит бус чуулганыг шүүмжилсээр байна шүү дээ?

-Яах ва, зарим нэг хүн ээлжит бус чуулганаар юу ч хийж чадсангүй гэх байх. Гэхдээ тийм биш юмаа гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Ээлжит бусаар маш чухал хуулиудыг барьж авч, үүнийгээ хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэж авлаа. Мөн энэ хуулиудыг хэлэлцснээр гадна орчинд сайн нөлөө үзүүлсэн. Нөгөө шүүмжлүүлээд байгаа “Чингис” бондын ханш өсөж байсан бол буцаад хэвийн байдалдаа орлоо.

Үүгээр гадаадынхан юу, юүгүй нүүр бууруулчихсан, хөрөнгө оруулагчид бүр үргэчихсэн зүйл байхгүй гэдгийг тодорхой түвшинд харуулж байна. Бондын хүү багасч байна гэдэг Монгол Улсад үнэмшил байгаа хэрэг. Харин Монгол Улс өөрийнхөө алдааг засахын тулд гол хуулиа хэлэлцээд парламент дахь намууд нь улс төрийн байр сууриа хаяж, улс эх орныхоо төлөө, тогтвортой суурьшилтай байх нөхцлийг эрэл хайгуулж хийж байна гэсэн үнэмшлэл, итгэлийг төрүүлж байгаагаарай ээлжит бус үр дүнтэй болсон.

Магадгүй ямар нэгэн хуулийг түүхий ч гэсэн баталсанаар ээлжит бус чуулган ажил хийлээ гэдэг байсан бол энэ удаа арай өөр өнцгөөс ойлгоосой гэж хүсэж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр гишүүд маргах зүйл их байсан. Учир нь өмнөх хуулиасаа дээрдсэн зүйл алга байна гэдэг шүүмжлэл хэлж байлаа. Таны хувьд энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль шинээр орж ирж байгаа. Мөн ерөнхий хууль. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхай биш олон салбарт түшиглэсэн хууль. Салбар, салбарт хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ, хөрөнгө оруулагчдыг хэрхэн хамгаалах, хууль эрх зүйн орчинг яаж тогтвортой байлгах вэ гэсэн зүйлийг зангидаж байгаа.

Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт орсныг гишүүд ярьсан болохоос Хөрөнгө оруулалтын тухай хууль муу боллоо гэж хэн ч яриагүй. Хамгийн гол нь Засгийн газраас оруулсан хуулийн төсөл өнөөдрийн цаг үетэйгээ уялдаагүй байна гэдгийг ярьсан.

Ээлжит бус чуулганаар Засгийн газраас оруулсан хуулийн төсөл өнөөдрийн цаг үетэйгээ уялдаагүй байна гэдгийг ярьсан.

Үүнийгээ гишүүд төгс, төгөлдөржүүлэх шаардлага байна гэснээс дараагийн чуулган руу шилжүүлж байгаа хэрэг. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль Монголд анх удаа бий болох гэж байгаа юм. Үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн хөшүүрэг болох нь Хөрөнгө оруулалтын сан. Хөрөнгө оруулалтын сан маань Хөрөнгө оруулалтын тухай хуультайгаа уялдаж байгаа нь гадаадад байгаа хөрөнгө оруулалтын том сангуудыг Монголдоо татах. Хөрөнгө оруулалтын санг улс орныхоо эдийн засгийг сайжруулахад хэрхэн ашиглах хувилбаруудыг гаргаж байгаа юм.

Ер нь санхүүгийн эх үүсвэр банк гэж ойлгодог. Тэгвэл банкнаас гадна Хөрөнгийн бирж, Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгож байгаа юм. Нэг ёсондоо банктай дүйцэхүйц нэг бүлэг болно. Энэ бол хөрөнгийн зах зээлд хэрэгтэй хууль байгаа. Харин ээлжит бус чуулганаар энэ хуулийнхаа ноён нурууг босгоод ирсэн нь давуу боллоо.

-Төсвийн алдагдал 1,1 их наяд төгрөгөөр тасарч байгаа гэдэг. Үүнийг Төсвийн тодотголоор зайлшгүй шийдвэрлэх ёстой ч танаснаар асуудлыг шийдэж чадах уу гэдэг байна?

-Төсвийн тодотгол хийх нь зөв болж таарч байна. Тэгэхээр төсөв хэцүүдлээ гэж танахдаа гол нь биш. Утга учрыг нь олох нь чухал. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, дэд бүтцийг нь шийдээгүй мөртлөө байшинг нь босгосон зүйл олон бий. Тэгэхээр энэ зүйлийг зоригтойгоор иргэдэд зарлах хэрэгтэй. Үр дүнгүй хэрнээ маш их хөрөнгө оруулсан зүйл хийсэн.

Тэгээд ашиглах гэхээр өмнөхөөсөө давсан хөрөнгө оруулалт  хэрэгтэй болдог. Энэ бүгдийг зоригтойгоор олон нийтэд хэлээд бага ч  гэсэн ажлаа дуусгаад явж байх нь чухал гэдгийг Засгийн газар хэлэх хэрэгтэй болоод байгаа юм. Аль болохоор нээлттэй хиймээр байна. Миний нэг бодож яваа зүйл бол хуулиудаа иргэдэд таниулмаар байгаа юм. Парламент болсон болоогүй маш их хууль гаргадаг. Гэхдээ сайн хууль бий.

Тэгсэн хэрнээ энэ хуулиа таниулах ажил байхгүй болсон. Жирийн иргэн ямар хууль гарч байгаа, тэр нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг огт мэдэхгүй өнгөрч байна. Тиймээс хуулиа таниулах сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэхгүйгээр хэчнээн ч сайхан юм гаргаад иргэдэд ойлголт байхгүй л байна. Мэдээлэл мэдэхгүйг ашиглаад түүн дээр нь тоглолт хийдэг бүлэг байгаа. Тэгэхээр мэдээллийн орчинг маш хурдтай хийх нь чухал байгаа юм.

-Ингэхэд АН-д Н.Алтанхуягийн эсрэг жигүүр байгуулагдаж, Засгийн газрыг унагах төлөвлөгөө явагдах байна гэх нь бий?

-Тийм юм байхгүй. Жигүүр бол байдаг л зарчим. Ялангуяа АН-ын онцлог бол үзэл бодлын олон уралдаантай. Нэг ёсондоо бид бүгдийн ил тод хэлдгээр франц юм. Эд чинь ижил, утга санаа дэмждэг, гаргадаг нэгдгээр нэгддэг. Бас хоорондоо өрсөлддөг. Тийм учраас АН-ын бодлого эрүүл явдаг юм.  Жигүүр бол арай өөр утга санаатай, гэхдээ би нарийн зүйлийг мэдэхгүй байна.

Миний ойлгож байгаагаар АН-д байгуулагдаж байгаа жигүүр дотоод асуудалтай холбоотой. Тэр нь юу гэвэл АН-ын дотоод радациуд хийгдэхгүй удаж байгаа. АН-ын дотор байгаа янз бүрийн зүйлийг цэгцлэх байдлаар байгуулагдсан юм билээ. Тэгэхээр Засгийн газрыг унгах жигүүр биш.

-Ерөнхий сайдын эсрэг франк нь МоАХ-тай нэгдээд унагах гэж байгаа гэдэг. Тэгэхээр тийм зүйл байхгүй гэсэн үг үү?

-Хүн болгон өөрийнхөө ярьдаг. Тэр тайлбаруудын нэг. Өнөөдөр Ерөнхий сайд руу шууд дайраад байх нь хаашаа юм. Гэхдээ мэдээж алдаа гаргавал тэр хүн Ерөнхий сайд байх хэрэг байгаа юм уу. Энэ л асуудал. Харин манай намд дарга, цэрэг гэж ялгадаггүй. Хамгийн гол нь ажлаа хийж чадаж байгаагаа өөрөө нотлох ёстой. Би энд ирснээр ажил хийж чадаж байна гэдгээ батлах хэрэгтэй.

Мэдээж хүн юм чинь үзэл бодлын зөрчилдөөн, ялгаа “Чи чадаж байна, чадахгүй” гэх л байх. Гэхдээ би ганц зүйл хэлээд байгаа. Энэ хүмүүс сайд болохдоо “Надаас илүү энэ ажлыг хийж чадахгүй гэдгийгээ нотолж байж сайд болж байгаа” гэж ойлгодог юм. Харин тэр салбартаа очоод энэ хэмжээндээ ажиллана. Харин шүүмжлүүлбэл муу байна гэсэн үг.

-Та Засгийн газарт ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

-Нэг удаа дүн тавьж үзсэн. Гэхдээ дүн тавих нь сайн үзэгдэл биш юм байна гэж бодсон. Харин Засгийн газар ажиллаад бүтэн нэг жил боллоо. Тэдний мэдэгдэл, мэдээллийг ажиглахад олон ажил хийж байгаа. Иргэдийн дунд явж байхад энэ Засгийн газар олон ажил хийсэн. Гэхдээ саар юм байна гэдэг шүүмжлэл гарч байлаа. Тэр утгаар сайн, саарч юм байгаа болохоор дундаж хувилбал сонгож байна гэсэн санаа.

-Ярилцсанд баярлалаа.