Шилдэг оролцогч хоёр өрөө байрны эзэн болно
“Оюуны эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн, "Стандарт Капитал" группийн Хүний нөөцийн албаны дарга О.Мөнхжаргалын хамт
2013.09.25

Шилдэг оролцогч хоёр өрөө байрны эзэн болно

“Оюуны Эрэл” оюутны холбоо нь дэлхийн цараатай сэтгэж ажиллах, улс үндэстний хөгжил дэвшилд манлайлан чиглүүлэх салбар бүрийн оюутан залуусыг дэмжин хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд олон  төсөл хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлдэг.

Энэ удаад “Стандарт Капитал” Группээс санаачлан хэрэгжүүлж буй “БАЙРТАЙ бол БАЙРТАЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон нийгмийн сайн сайханд чиглэсэн олон талын хөтөлбөрүүдэд оюутан залуусыг идэвхитэй дэмжихээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“БАЙРТАЙ бол БАЙРТАЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Оюуны Эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал хэлсэн үгэндээ, “Бид монгол орныхоо хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмрээ оруулж чадах оюутан залуусыг

дэмжиж хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг илүү үр дүнтэй, өргөн цар хүрээнд амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн тусалж дэмжиж байгаарай” гэсэн юм.

Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийн ажил эхлээд байгаа юм.

“БАЙРТАЙ бол БАЙРТАЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оролцогч хоёр өрөө байрны эзэн болоод зогсохгүй “Стандарт Капитал” группээс ажлын байрны урилгыг гардан авах юм байна.