Барилга хот байгуулалтын чиглэлээр оюутан залуусыг сургана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, АНУ-ын Коларода мужийн Денвер хот дахь Монголын улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер
2013.08.26

Барилга хот байгуулалтын чиглэлээр оюутан залуусыг сургана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Коларода мужийн Денвер хот дахь Монголын улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар Денвер хотууд 2001 оноос ах дүүгийн харилцаатай болсон. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Денвер хот дахь Монголын улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер уулзалтын эхэнд “Денвер хот дэлхийн 10 хоттой ах дүүгийн харилцаатай. Ах  дүү хотуудын нэрээр нэрлэсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг уламжлалтай.

Энэ жишгээр Денвер хотод Улаанбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар хотод Денвер хотын гудамж байдаг. Ах дүүгийн харилцаат Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн барилгын чиглэлээр оюутан сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга “Денвер хотын төлөөлөгчдийг Улаанбаатар хотод айлчилж байгаад баяртай байна.

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа. Энэ үед Улаанбаатар хотоос оюутан сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулж, их хотын соёл, бүтээн байгуулалтаас суралцах боломж олгож байгаад баяртай байна. Төсөв мөнгөний асуудал хэцүүхэн байгаа ч бид суралцах их үйлсэд мөнгө хайрлахгүй. Тиймээс та бүгдийн саналыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэллээ.