“Орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөн” өрнөлөө
“Оюуны Эрэл” оюутны холбоо нь 2009– 2013 оны хооронд “Орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөн” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн үр дүнд оюутнууд орон нутагт аж байдал ямар байгааг нүдээр үзэж, биеэр туулах сорилтод хөтөлбөрт оролцсон юм. Тухайн очсон аймаг, сумын ард иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг өрнүүлсэн.
Одоогоор хөтөлбөрт 19-н аймаг, 17-н суманд 41145 иргэдийг хамараад байна. Оюутнууд айлчилсан аймаг сумын иргэдээс дүүрэн талархал хүлээн авч байгаа нь ажлын үр дүн ямар байсныг харуулж байна.
Төслийн явцад дадлагажсан оюутнуудын хувьд ч харах хараа нь тэлж, хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун буцаж ирлээ. Хөтөлбарийн тайлангаа олон нийтэд хүргэж телевизийн нэвтрүүлэг, web сайтанд байршуулжээ.
Дэлхийн цараатай сэтгэж ажиллах, улс үндэстний хөгжилд дэвшилд манлайлан чиглүүлэх, салбар бүрийн оюутан залуусыг дэмжин хөгжүүлэх зорилготой “Оюуны Эрэл оюутны холбоо ” цаашид оюутан залуусыг хөгжүүлэхэд чиглэсэн маш олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.