УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2013.09.19

Д.Ганхуяг: Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Өнгөрсөн долоо хоногт нефть импортлогчдын зүгээс үнээ нэмэх шаардлагыг засгийн газарт өгсөн.

Өчигдөр оройноос эхлэн зарим шатахуун түгээх станцууд түлш олгохгүй гэсэн зар тавьсан байсан ба өнөөдөр “Сод Монгол” ХХК-ын шатахуун түгээх станцуудаар АИ-92 олгохгүй байна. Энэ талаар

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Өнөөдөр “Сод Монгол” ХХК-ын шатахуун түгээх станцуудаар АИ-92 олгоогүй

-Валютын ханшны өөрчлөлтөөс хамгаалах гэрээ хэлэлцээрийг нефть импортлогч компаниудтай хийсэн тул шатахууны үнэ нэмэгдэхгүй.

Одоогийн байдлаар 81 хоногийн нөөцтэй байна.