2013.09.17

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс зээлийн батлан даалт гаргана

Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ бизнесээ эхлүүлэх гэсэн ч банкнаас зээл авч чадахгүй байгаа олон мянган иргэд бий. Тэд барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар зээл авч чаддаггүй байсан бол энэ асуудлыг төрөөс шийдвэрлэсэн байна.

Барьцаа хөрөнгөгүйгээс болоод бизнесээ эхэлж чадахгүй гацчихаад байгаа иргэд зээлийн батлан даалтын санд хандахыг Хөдөлмөрийн яамнаас уриаллаа.

Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх хувь нь ажлын байргүй, банкинд тавих баталгаа хөрөнгөгүй. Мөн манайд газар нь үнэлэгдээгүй. Газрын зориулалтаасаа болоод янз янз байдаг.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй 90 гаруй мянган аж ахуйн нэгж байдгаас 80 хувь нь барьцаа хөрөнгөгүй.

Дээрээс нь хашаа байшин, тоног төхөөрөмж ажиллан үйлдвэрийн байран дээр үйл ажиллагаа яваад өртөг үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж, тухайн хүний туршлагуудыг, оюуны патентыг барьцаалахгүй байгаа учраас жижиг дунд үйлдвэрлэгч болгонд барьцаа хөрөнгийн дутагдал асуудалтай байна гэлээ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй нийт 90 гаруй мянган аж ахуйн нэгж байдгаас 80 хувь нь барьцаа хөрөнгөгүй байдаг. Тиймээс төрөөс зээлийн батлан даалт гаргаж буй нь нийгмийн хүлээлт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.