“100 хувь цэцэрлэгт” санаачилга МҮЭСТөв ордонд болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нар
2013.09.04

“100 хувь цэцэрлэгт” санаачилга МҮЭСТөв ордонд болно

УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачлан УИХ-ын найман эмэгтэй гишүүдийн хамт “гэр цэцэрлэг” буюу “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар анх ярьж эхлэн “Сургуулийн өмнөх боловсролын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг их хуралд өргөн барьсан юм.

Уг хуулийн төсөл хэрэгжсэнээр нийгэмд хүлээлт үүсч, маш олон эцэг эхчүүд үр шимийг нь хүртэх боломжтой гэдгийг өчигдөр төрийн ордонд болсон” 100 хувь цэцэрлэгт” уулзалт ярилцлагад салбарын яам болон хувийн цэцэрлэгүүд санал нэгдсэн. 

Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон хууль санаачлагчид маргааш 12:00 цагаас МҮЭСТөв ордны Их танхимд нийт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзах юм байна.

“100 хувь цэцэрлэгт” санаачилга 21 аймаг бүх дүүргүүдээр үргэлжлэн иргэдийн санал хүсэлтийг авна.